m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 06:10
127
Вашингтоны "Илбэчид" Чикагогийн "Бухнууд"-ыг илбэдсээр байна

 

АНУ-ын NBA-гийн плей-оффын хоёр дахь тулаанууд маш ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсээр байна. Энэ өдөр Вашингтон хотын "Илбэчид" Чикаго хотын Бухнуудыг талбайд нь хоёр дахь удаагаа "илбэдэв". Эхний тулаанд 102:93-аар хожсон тэд өнөөдөр 101:99 харьцаагаар хожсон байна. Улирлын шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хүртсэн Ж.Ноа шилдэг тоглолт үзүүлсэн боловч бага зэргийн аз дутав. Бухнуудын сэлгээний тоглогчид сайн байсан боловч ,гарааны үндсэн тоглогчид муу тоглосон юм. Сэлгээнээс Д.Аугистин 25 оноо, Т.Гибсон 22 оноогоор багтаа тусалсан бол гарааны тоглогчид Ж.Батлер, Т.Бузер нар хангалттгүй байлаа. Вашингтоны ахмад тоглогч Нене шилдэг залуус Ж.Уалл, Б.Белл нарыг дагуулан тоглосоор багаа хоёр дахь ялалтанд хүргэв. Энэ өдөр Вашингтон Визардсын залуус багаараа жигд тоглолоо. Эхний хоёр үед оноогоор хоцорч явсан Буллс /56-49/ ,гуравдугаар үед 26 оноо аван 14-ийг /70-75/ алдсанаар анх удаа тэргүүлж эхэлсэн юм. Гэвч шийдвэрлэх үед байдал эсрэгээр эргэж 16 оноо аван 21-ийг алдан цаг сунгахаар болсон юм. Нэмэлт цагт Визардс 10 оноо аван наймыг алдаж Буллсыг талбайдаа хоёр хожлоо. Дараагийн хоёр тоглолт Вашингтонд болох тул тэд тун хүнд байдалд орж магадгүй болоод байна.