m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 06:10
41
УИХ-ын дарга номын үзэсгэлэнд зочиллоо

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Төрийн ордонд зохион байгуулж буй номын үзэсгэлэнд зочиллоо. Тус үзэсгэлэнд хурлын даргын санаачилгаар Мэрриам Вэбстэрийн “Хурлын дэг” нэртэй 10 бүлэг бүхий ном оролцож  буй юм.  Олон улсад гарын авлага болсон энэ номд олон нийтийн хурал, семинарыг амжилттай, үр дүнтэй болгож, олонхийн засаглал дээр тогтдог ардчилсан нийгэмд хурлын олонхийг бүрдүүлж буй хэсгийн дууг хоолойг нийтэд хэрхэн хүргэх талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.