m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 07:56
86
Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

Энэ  сарын 20-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 22-нд говь, зүүн зүгийн нутгаар хур тунадас, уулаараа цас орно. Энэ үеэр салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар 18-20 м/с хүрч ширүүсэн хүйтрэхийг анхааруулж байна.

 

Ихэнх нутгаар хүйтэрч, цас орох учир болгомжтой байхыг санууллаа

 

Иймд иргэд хол газар явахгүй байх, бага насны хүүхдээ ганцааранг нь явуулахгүй байх, малдаа явахдаа анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.