m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 06:20
544
Монголын анхны усан тээвэр

Монгол оронд 1905 оноос усан тээвэр хөгжиж байжээ. Оросын худалдааны усан замын тээвэр эрхэлдэг “Байкалский дом” байгууллагын “Добрыня” хөлөг онгоц Сэлэнгэ мөрөн, Орхон голоор бараа таваар, мал аж ахуйн бүтээгдэхүүн, мод тээвэрлэдэг байснаас гадна 1913 оноос Хөвсгөл нуурт “Горбонос Порштейн Баракович” хэмээх худалдааны нөхөрлөлийн хөлөг онгоц явж эхлэсэн бол 1919 оноос Зөвлөлт Оросын “Центрсоюз” хэмээх Сибирийн худалдааны байгууллага тээвэр хийх болжээ. Харин 1926 оны зургаан сараас Монгол, Зөвлөлт Орос улсын хооронд арван жилийн хугацаатай Сэлэнгэ мөрний усан замыг ашиглах гэрээ байгуулагдан 1936 оныг хүртэл ажиллаж байгаад Монголын талд хүлээлгэн өгчээ. Ингэснээр гол мөрний тээврийн үндэсний байгууллага бий болж, 1931 онд Хөвсгөл нуурт усан замын тээврийн газар байгуулагдсан юм. Дараа нь 1932-1934 онд “Сүхбаатар” нэртэй шинэ хөлөг онгоцыг чиргүүлийн хамтаар үйлдвэрлэн, ашиглаж эхлэсэн ажээ.