m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 06:46
69
Пол Жоржийн онгод оржээ

 

Америкийн NBA-гийн плей-оффын тоглолтууд өнөөдөр Индианаполис хотноо "Bankers Life Fieldhouse" ордонд Индиана Пейсэрс- Атланта Хаукс багуудын хооронд өрнөлөө. Эхний тулаанд ялагдсан Инданагийн залуус дасгалжуулагчаасаа сайтар зөвлөгөө авсан бололтой хянуур тоглож ялалт байгуулав. Эхний үед 26:21-ээр хожигдож эхэлсэн тэд хоёрдугаар үед /52-48/ оноогоор хоцорсоор байлаа. Гуравдугаар үед Индиана сайн тоглож 31 оноо аван багтаа тэргүүлэл авчирлаа. Энэ үед Атлантагийн залуус итгэмээргүй муу тоглолоо. Тэд 13 оноо авч, 31-ийг алджээ. Нэгэнт оноогоор давамгай болсон Индиана /101-85/ хянуур тоглосоор цувралын харьцааг тэнцүүллээ. Индиана багаас лидер П.Жорж 27 оноо цуглуулж, самбараас 10 удаа бөмбөг шүүрэн, зургаан дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт хийн багтаа ялалт авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн Аргентин тоглогч Л.Скола, Г.Хилл нар сайн тогложээ. Индианагийн төвийн тоглогч Рой Хибберт эхний хоёр тоглолтонд төдийлөн сайн тоглохгүй байгаа нь багийн амжилтанд нөлөөлж байгаа бололтой. Атлантагийн тоглогчид жигд тоглосон боловч гуравдугаар үед тактикийн алдаа гаргаж багаа хожигдолд хүргэлээ.