m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 09:57
41
Бундестим чансааг тэргүүлсээр

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ноос шигшээ багуудынхаа шинэчилсэн рейтингийг гаргалаа. Чансааг урьдын адил дэлхийн аварга Германы шигшээ өнгөлж, дэд аварга Аргентин удаалж байна. Хоёр долоо хоногийн өмнө болсон нөхөрсөг тоглолтод аргентинчууд шинэ дасгалжуулагч Херардо Мартиногийн удирдлага дор анхны тоглолтоо Бундестимтэй хийж, 4:2-оор хожсон ч тэднийг даруй 134 оноо зааглаж байна.

Харин жагсаалтын гуравдугаарт Өмнөд Америкийн төлөөлөгч Колумб дэвшиж, ДАШТ-ий хүрэл медальт Голландыг ардаа орхижээ. Чансааны хамгийн том үсрэлтийг Антигуа ба Барбудагийн шигшээ хийж, 69 байр урагшлан 80 дугаар байрт бичигджээ.

1(1). Герман              1765
2(2). Аргентин          1631
3(4). Колумб             1488
4(3). Голланд            1456
5(5). Бельги              1444
6(7-8). Бразил           1291
7(6). Уругвай            1243
8(7-8). Испани          1228
9(10). Франц             1202
10(9). Швейцарь       1175
 

P.S: Хаалтад өмнөх сарын чансааг бичив