m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 10:58
61
Нийслэлд золгүй байдлаар нас барсан найман хүн бүртгэгджээ

Энэ сарын 17-18-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1226 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан найман хүн, хулгайлах 11 гэмт хэрэг, танхайрах дөрвөн гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 15, осол 16 гарч 15 хүн гэмтсэн байна.

Нийслэлд золгүй байдлаар нас барсан найман хүн бүртгэгджээ