m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 06:52
219
Аз жаргал бэлэглэгч хүүхдүүд аав ээжийнхээ алдааг үүрэх гэж ирдэггүй

Манай сайтын хамт олон хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар цуврал сурвалжлага хүргэж байгаа билээ. Өмнөх сурвалжлагаа төрөх эмнэлгээс бэлтгэсэн бол энэ удаа Хүүхдийн төв сувилалд ямар хүүхдүүд очдог, тэднийг асарч хамгаалж буй орчин ямар байдгийг сурвалжиллаа. 

Сүүлийн жилүүдэд төрүүлсэн хүүхдээ өсгөж чадахгүйн улмаас төрөх эмнэлэг,  орц, хонгил, хогийн сав, гудамжинд, сандал дээр гээд л идсэн чихрийн цаасаа хаа хамаагүй хаядаг шигээ орхидог болж. 

Арван сар тээсэн үрээ гудамжинд хаяж буй эмэгтэйчүүд бэрх зовлон ярьдаг ч яагаад ч зөвтгөх арга алга.

Арван сар тээсэн үрээ гудамжинд хаяж буй эмэгтэйчүүд бэрх зовлон ярьдаг ч яагаад ч зөвтгөх арга алга.

Хамгийн сүүлд л гэхэд Гандангийн хүрдний хажууд арван сартай хүүгээ орхиод явсан хэрэг гарсныг олон хүн санаж байгаа биз. Үүнээс гадна хүүхдээ хаясан өөр олон тохиолдол гарч байсныг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа учраас тэр бүгдийг дурьдахыг хүссэнгүй.

Эх хүүхдийн хүйн холбоо гэдэг энэ орчлонгийн хамгийн нандин, чухал зүйл байтал үүнийг үл тоон, хөсөр хаягч бүсгүйчүүд дэндүү олон болсон нь харамсалтай.

Аливаа үндэстний баялаг гэр бүл, гэр бүлийн баялаг нь үр хүүхэд гэдэг.

Баялаг болсон тэдгээр хаягдаж, гологдсон нярай хүүхдүүдийг асарч, сувилгаа үзүүлдэг ганц газар болох Хүүхдийн төв сувиллын хаалгаар ороход багачуудын цангинах дуу угтав.  Хүүхдийн төв сувилал өнөөдрийн байдлаар 15 ортой сэргээн засах тасаг, 75 ортой сувиллын тасагтаа хүүхдүүдээ хүлээн авч 24 цагийн турш тусламж үзүүлдэг бөгөөд 100 гаруй ажилтан албан хаагчид тэдгээр хүүхдүүдийн төлөө сэтгэл, зүтгэл гарган аав, ээж нь болж байна.

Бидний зорьж очсон газарт ээж, аавдаа гологдсон бяцхан үрсээс гадна хүнд өвчтэй, дутуу төрсөн нярайг эмчилдэг.

Хаалгаар ороход багачуудын цангинах дуунаас гадна ханаар дүүрэн өлгөсөн тэдний хайр татам зурагнууд угтсан юм.

Хаалгаар ороход багачуудын цангинах дуунаас гадна ханаар дүүрэн өлгөсөн тэдний хайр татам зурагнууд угтсан юм. Тэдний цөөн хэд нь эцэг, эхдээ гологдсон хүүхдүүд. Ирээдүйн амьдрал нь ямар болохыг тэд яахан мэдэх билээ. Ход, ход инээн, тоглож наадаад завгүй байх аж. Нэг үеэ бодвол хүүхэд төрүүлсэн ээжид болон хүүхдүүдэд төрөөс бага ч атугай мөнгө өгдөг болсон. Мэдээж тэр мөнгө хүүхдийн бүх хэрэгцээг хангахгүй ч аргаа барсан нэгэнд дэм болдог. Гэсэн атал зүүний үзүүрт арвай тогтохын адил хувь заяанд төрсөн үрсээ гудамжинд хаяна гэдэг байж боломгүй хэрэг.

Ингээд тус сувиллын Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Д.Туяагаас цөөн асуултанд хариулт авлаа.

-Хүүхдийн төв сувилал ямар,  эмчилгээ сувилгаа үзүүлж байгаа вэ?

-Хүүхдийн төв сувилал нийслэлийн бүх төрөхүүд болон ЭХЭМҮТ-ийн эмгэг, нярай, дутуу төрөлтийн тасгаас дутуу төрсөн хүүхдүүдийг хүлээн авч хоёр дахь шатны торниулах, биеийн жин нэмэгдүүлэх тусламж, эмчилгээг үзүүлээд гаргадаг. Мөн сувиллын тасагт 0-3 насны амьдралын боломжгүй, гэр оронгүй, нийгмийн баталгаажих түвшнээс доогуур амьдралтай хүмүүсийн хүүхдүүдийг дүүргүүдийн Засаг даргын захирамжаар хүлээн авч асарч, сувилаад нэг сар болгоод гаргадаг. Түүнээс гадна улсын хэмжээнд төрөх эмнэлгүүдэд хаягдсан, нийслэлийн нутаг дэвсгэрт хаягдсан бага насны хүүхдүүдийг дүүргийн цагдаагийн тоотоор хүлээж авдаг. Энэ хүүхдүүдийн эцэг эхийг цагдаатай хамтран эрэн сурвалжилна. Харин тэр хугацааг дуустал тухайн  хүүхдэд хэрэгтэй бүх л төрлийн эмчилгээ, асаргаа сувилгааг үзүүлдэг.

-Эцэг эх нь олдсон ч авахгүй гэвэл яах вэ?

-Эцэг эхийг нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлаад олох юм бол өгөөд явуулна. Зарим нэг нь хүүхдээ асрах боломжгүй, чадамжгүй гэвэл шүүх хяналтын байгууллагаар шийдүүлж байгаа.

-Миний ажигласнаар дулааны улиралд хүүхдээ хаях тохиолдол ихэсдэг юм шиг санагдсан. Танайд хаягдсан хүүхэд хэд байгаа вэ?

-Жилийн дөрвөн улиралд адилхан. Энэ өвөл гэхэд л нэлээд хэдэн хүүхэд хаягдлаа шүү дээ. Тэгэхээр үүнд улирал, цаг агаарын байдал нэг их нөлөөлдөггүй.

Ухамсар дорой хүмүүс идэр есийн хүйтэнд ч хүүхдээ хаячихдаг.

Ухамсар дорой хүмүүс идэр есийн хүйтэнд ч хүүхдээ хаячихдаг. Аав, ээж нь хаясан 30-аад хүүхэд байна.

-Гурван нас хүрсэн хүүхдүүдийг шууд асрамжийн газар руу явуулдаг уу?

-Энэ бас их хэцүү асуудал л даа. Манайх уг нь гурван нас хүрсэн, эцэг эх нь олдохгүй байгаа хүүхдүүдээ хуучин 58 дугаар цэцэрлэг рүү шууд явуулдаг байсан. Жилд арав гаруй хүүхэд. Гэтэл одоо тэр асрамжийн газар манайхаас хүүхэд авахгүй, гудамжинд явж байгаа бүтэн өнчин хүүхдүүдийг л авна гэдэг болсон.

Тэгэхээр гурав, дөрвөн нас хүрчихсэн хүүхдүүдийг гэрийн хаягаар нь явж, эрэн сурвалжилж, цагдаа, дүүрэг хороогоор нь явж байж эцэг, эх, ах дүүг нь олж өгдөг маш хэцүү ажилтай болчихоод л байна.

-Танайхаас хүүхэд өргөж авах хүсэлтэй хүмүүс хэр их ирдэг вэ?

-Хүүхэд өргөж авах асуудал гэр бүлийн хуулиар зохицуулагддаг. Тийм болохоор Баянгол дүүрэг хариуцдаг болохоор хүүхэд өргөж авах хүсэлтэй хүмүүс өргөдлөө тэнд өгдөг. Бидний зүгээс бол хүүхдүүдийн тухай мэдээлэл судалгаагаа явуулдаг. Түүнийг  хариуцсан мэргэжилтэн нь судалж үздэг. Ингэж хамтарч ажиллаад жилд 2-4 хүүхэд үрчлэгддэг дээ.

-Таны хувьд ийм хүүхдүүдтэй олон жил ажилласан гэсэн. Тэгэхээр мэдээж сэтгэл өвдөх, өрөвдөх зүйл олон л тохиолддог байх?

-Байлгүй яахав. Хамгийн эмзэг, тулгамдсан асуудал чинь энд л байгаа шүү дээ. Жишээлбэл өнгөрсөн онд л гэхэд манайд 29 хүүхэд хаягдаж ирсэн. Дөнгөж төрсөн хүүхдээ шууд л гудамжинд юм уу төрөхөд хаяад явчихаж байгаа шүү дээ, эмэгтэйчүүд. Тэгэхээр ийм хүүхдүүдийг олон болгохгүйн төлөө  эцэг эхчүүдэд боловсрол олгох, эсвэл нийгэм, эдийн засгийн талаас нь тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

Орон гэргүй улсуудаа яах юм, боловсрол эзэмшээгүй залуу охидуудаа яах вэ, бэлгийн замын өвчтэй эхчүүдээ яах вэ гээд их олон зүйл дээр эмзэглэнэ. Хаягдаж ирсэн хүүхдүүдэд бэлгийн замын өвчтэй байх нь элбэг.

Орон гэргүй улсуудаа яах юм, боловсрол эзэмшээгүй залуу охидуудаа яах вэ, бэлгийн замын өвчтэй эхчүүдээ яах вэ гээд их олон зүйл дээр эмзэглэнэ. Хаягдаж ирсэн хүүхдүүдэд бэлгийн замын өвчтэй байх нь элбэг. Энэ мэтчилэн асуудал маш их байдаг л даа. Хийх ажил маш их байгаа. Тэрнээс гадна хаягдсан хүүхдүүд дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд их ирдэг.Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авах газар улсын хэмжээнд байхгүй.Манайд арван хэдэн нас хүрчихсэн хөгжлийн бэрхшээлтэй арав гаруй хүүхэд одоо ч байгаа.  Хаана, хэнд хүлээлгэж өгөхөө мэдэхгүй байлгаж байна. Энэ талаар бид  ХАХНХЯ,  Хүүхдийн төлөө газруудад хэлж байгаа. Тэгээд ч ерөөсөө авах газар байдаггүй. Ийм нэг эмзэг асуудал байна. Дээд тал нь 13, 14 хүрсэн хүүхдүүд байна.

-Хүүхдээ хаяад байгаа хүмүүсийн хамгийн том шалтгаан нь юу байдаг юм бол?

-Энэ бол ойлгомжтой. Ерөөсөө орон гэргүй, боловсрол мэдлэггүй, хүүхдээ асарч сувилах мөнгө хомсдолтой, эцэг, эх, ах дүүгээсээ тусгаарлагдчихсан тийм л хүмүүс хүүхдээ хаядаг. Тэгээд л эрэн сурвалжлаад олохоор дээр дурьдсанчлан хөгжлийн бэрхшээлтэй юм уу, хүнд гажигтай хүүхдүүдийг авахаасаа татгалзаад хаядаг.

-Залуу охидууд хүүхдээ их хаяад байх шиг?

-Нэг их залуу гэхгүй улсууд бас хаяна шүү. Судалж тооцоог нь гаргаагүй ч гэсэн залуу ээжүүд бас хүүхдээ хаяж байгаа тохиолдол их байгаа нь үнэн.

- Танайх ажил ихтэй байдаг юм байна. Ачааллын хувьд хэр байдаг вэ?

-Ачаалал их л дээ. Яагаад гэхлээр манай хүүхдүүдийн 30 гаруй хувийг хаягдсан хүүхдүүд эзэлдэг. Тийм болохоор маш хэцүү. 12-13 хүүхэдтэй нэг сувилагч,нэг асрагч дөрвөн ээлжээр ажилладаг. Заримдаа хүн хүч муу үед гурван ээлжээр тэр хүүхдийн ээжийн оронд ээж, эцгийн оронд эцэг нь болж ажилладаг.

Айлд нэг хүн нэмэгдэхэд ямар их асуудал тулгардаг билээ. Тэгэхэд арван хэдэн хүүхдийг нэг асрагч, нэг сувилагч хооллож, ундална, хувцаслана, эрүүл мэндийн асуудалд нь анхаарал тавина, дээрээс нь танин мэдэхүйг нь хөгжүүлэх, өсгөж хүмүүжүүлэх, халдвар, хяналт, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх гээд асар их ажилтай.

Айлд нэг хүн нэмэгдэхэд ямар их асуудал тулгардаг билээ. Тэгэхэд арван хэдэн хүүхдийг нэг асрагч, нэг сувилагч хооллож, ундална, хувцаслана,эрүүл мэндийн асуудалд нь анхаарал тавина, дээрээс нь танин мэдэхүйг нь хөгжүүлэх, өсгөж хүмүүжүүлэх, халдвар, хяналт, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх гээд асар их ажилтай.

-Эдгээр хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй байгаа зүйл юу байна?

-Эцэг эхийн хайр, халамж л хэрэгтэй байна. Бидний зүгээс хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах бүхнээ л хийж байна.  Чийрэгжүүлэлт, сэргээн засах эмчилгээ, хооллолт, бариа засал, иллэг массаж , зүү төөнүүр, усан эмчилгээ гээд эд нарт одоохондоо дутагдах юм ерөөсөө байхгүй. Сувиллын гэдэг утгаараа стандартын нормоор өдөрт 7-8 удаа хооллодог. Одоохондоо манай хүүхдүүдэд дутагдах гачигдах зүйл байхгүй.

-Танайд өсөж, хүмүүжсэн хүүхдүүд эргээд багш нартайгаа ирж уулздаг уу. Ирээдүйд ямар хүн болсныг нь та нар мэддэг үү?

-Дээр үед цаг сайхан байхад манайх чинь гурван ихрийн сувилал байсан. Зөвхөн гурван ихэр хүүхдүүдийг л авдаг. Тэр үед төрсөн гурван ихрүүд л хааяа ирж уулздаг. Арга ч үгүй тэд нарыг чинь улс өсгөж, хүмүүжүүлээд өгчихсөн, гэр оронтой хүүхдүүд учраас сайн сайхан явж байгаа хүмүүс олон байдаг. 1990 оноос эхлээд л амьдралын боломжгүй хүмүүс хүүхдээ хаяад, орхиод манайх руу ирдэг болсноос хойш арав гаруй болж байна. Энэ хугацаанд гадаад руу үрчлэгдсэн ганц нэг хүүхдүүд эргэж ирж уулзаж байсан. Тэд ч тэндээ их сайхан амьдарч байгаа гэсэн. Бас энд гайгүй айлуудад үрчлэгдсэн хүүхдүүдүүдийг эцэг, эх нь дагуулж ирдэг гэв.

Хэдхэн хором ярилцах зуур энэ сувилалд ажиллаж байгаа асрагч, сувилагч, эмч нар эдгээр хүүхдүүдийн төлөө хичнээн их сэтгэл гарган чин сэтгэлээсээ ажилладаг нь мэдрэгдсэн. Хэдий эдгээр хүүхдүүдийг харахад өрөвдөх, сэтгэл төрж, өр өвдөвч эдгээр хүүхдүүд энэ сайхан сэтгэлтэй хүмүүсийн халамж, энхрийлэлд өсөж байна.

Гэхдээ л тэд эцэг, эхийн хайр халамжийг үгүйлдэг нь харцнаас нь илт.

Хүүхэд энэ хорвоод ирэхдээ эцэг, эхдээ баяр жаргал бэлэглэх гэж ирдэг болохоос тэдний хийсэн алдааг насаараа үүрэх гэж ирдэггүй.

Зуу, зуун сарнай дэлбээгээ нээх адил аз, жаргал бэлэглэж ирсэн бяцхан иргэдийг үгээр хэлшгүй энэ зовлон холуур тойрох болтугай.

Зуу, зуун сарнай дэлбээгээ нээх адил аз, жаргал бэлэглэж ирсэн бяцхан иргэдийг үгээр хэлшгүй энэ зовлон холуур тойрох болтугай.