m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 07:04
225
Үзэсгэлэнт Хайнань арал

Хайнань муж бол Хятадын хөгжилтэй бүс нутгуудын нэг. Хүмүүсийн аж амьдрал, цалин хөлс, ахуй хангамжийн зэргээрээ хойд зүгийн хот тосгодоосоо хол тасархай түрүүлж, бүх үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлнэ. Аялал жуулчлалыг дагнаж хөгжүүлсэн тул орчин үеийн зочид буудлууд, зоогийн газар, хоршоо дэлгүүрүүдээр онцлон ялгарна. Энд том том үйлдвэр, завод барьж байгуулахаас татгалздаг юм байна. Харин амралтын газрууд рашаан сувилалууд зэргийг түлхүү хөгжүүлжээ. Тийм болохоор ертөнцийн өнцөг булан бүрээс жуулчин тасралтгүй цувна. Тэнгэрийн хаяанд тулж үзэхээр, тэнгисийн хөвөөнд тухалж амрахаар,тэнгэрлэг уулсыг нь үзэж бишрэхээр ийшээ ирцгээнэ. Зарим нь үлгэрийн гэмээр орд харш, шилтгээнүүдийг нь үнэ хайхралгүй өөрийн болгодог гэнэ. Манай олигарх баячуудын түрүүч нь энд өөрийн гэсэн өргөө, орд харштай болцгоосон гэж дуулдаж эхлэв.