m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 02:03
38
Иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа

Монгол-ОХУ-ын иргэд харилцан зорчих нөхцөл, хууль бусаар оршин сууж буй иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг баталлаа.

Хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай болон хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай протоколыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, ОХУ-ын төрийн тэргүүний манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр үсэг зурсан билээ.

Иргэд харилцан визгүй зорчих Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд 30 хүртэлх хоног, ингэхдээ 180 хоногт 90 хоногоос дээшгүй хугацаагаар харилцан визгүй зорчих боломжтой. Харин хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээр нь нэг талын улсын хууль тогтоомжийг зөрчиж нутаг дэвсгэрт нь зорчсон нөгөө улсын иргэнийг шилжүүлэн өгөх, хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулсан юм.

Шаардлагатай дотоодын журмаа биелүүлсэн тухайгаа талууд харилцан мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа хэлэлцээр тус бүр хүчин төгөлдөр болно.