m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 02:09
34
УБТЗ-ын цахилгаанжсан хос замын зураг төсөл боловсруулна

Монгол Улсын дамжин өнгөрөх тээврийн зам Ази-Европыг, Орос-Хятадыг холбосон хамгийн дөт зам тул бүс нутгийн сүлжээнд  өндөр ач холбогдолтой байдаг. Иймээс Улаанбаатар төмөр замын одоо байгаа гол шугамыг далайцтай шинэчлэх, цахилгаанжсан хос замтай болгох шаардлагатай.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монголд хийсэн ажлын айлчлалын үеэр Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, эхний ээлжинд Сүхбаатар-Сайншанд-Замын-Үүдээр жилд 100 сая тонн хүртэл ачаа нэвтрүүлэх чадамжтай цахилгаанжсан хос зам барих талаар тохиролцсон.

Улаанбаатар төмөр замын цахилгаанжсан хос замын зураг төсөл боловсруулна

Өмнө нь 2006-2007 онд Улаанбаатар төмөр замын хоёр дахь шугамын техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийсэн байдаг. БНХАУ-ын Төмөр замын судалгаа, зураг төслийн I хүрээлэнгийн "Төмөр замын хоёр дахь шугам барих төсөл"-ийн боловсруулсан дээрх ТЭЗҮ-ийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Тэрбээр тээвэр логистикийн сүлжээний хөгжлийн өнөөгийн нөхцөл хандлагатай төдийлөн сайн нийцэхгүй байгаа тул шинэчлэх шаардлагатай гэлээ. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын хос шугамын ТЭЗҮ-г шинэчлэх ажлыг нэн даруй эхлүүлэхээр тогтлоо.