m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 07:08
32
Концессийн таван гэрээ байгуулжээ

Долоо хоног бүрийн даваа, лхагва гаригт Засгийн газрын гишүүд "11-11" төвд ээлжлэн ажилладаг. Энэ удаа Эдийн засгийн хөгжлийн яамны Иноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Тэрбээр төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх  зайлшгүй шаардлага бий. Төрийн хийж чадахгүй байгаа, хийх боломжгүй ажлуудыг хувийн хэвшлийнхэн гүйцэтгэх нь зах зээлийн эдийн засаг хөгжсөн орнуудад байдаг энгийн зүйл гэж гэв. Манай улсад хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжих концессийн таван гэрээ байгуулагджээ.  Үүнд

·      Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлийн автозамын төслийн гэрээг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр байгуулж, “Ар Ди Си Си” ХХК нийт 88 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий энэ төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна.

·      Тэлмэний дулааны цахилгаан станцын 183 сая ам. долларын санхүүжилттэй төслийг “Шинэ азиа групп”” ХХК барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр 2014 оны 12 дугаар сард багтааж барьж дуусгахаар гэрээ байгуулсан байна.

·      Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үд чиглэлийн хурдны автозамыг “Чингэс Лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК хоёр жилийн дотор барьж 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөлтэй байгуулсан байна.

·      Уул уурхай, металлургийн цогцолборыг 4 жилийн хугацаанд барьж дуусгах гэрээг “Кью Эс Си” ХХК-тай байгуулжээ.

·    Туул, Сонгино усны нөөцийн цогцолборыг “Улаанбаатар-усан цэнэгт цахилгаан станц” ХХК барих, ашиглах, өмчлөх нөхцөлтэй байгуулсан байна.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн  болон Багануур-Улаанбаатар чиглэлийн хоолойн тээвэр, дулааны тавдугаар цахилгаан станц, шинэ нисэх онгоцны буудал болон нийслэлийг холбосон автозамын төслүүдийн гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгаа гэдгийг хэллээ