m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 07:11
72
Худал мэдээлэл тараасан эмэгтэйг баривчилжээ

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Энэ сарын 16-нд Өмнөд Солонгост 476 хүнтэй хөлөг онгоц живсэн томоохон осол болсон. Энэхүү живсэн хөлөг онгоцны аврах ажиллагааны талаар худал яриа өгсөн 26 настай Хонг гэх эмэгтэй өнөөдөр баривчлагджээ. Тэрбээр дараа нь уучлал гуйсан ч гэсэн шүүх хурал нь Сөүлээс өмнө зүгт 410 километрт байдаг далайн эргийн Мокпо хотод болох гэнэ. Түүнийг хуурамчаар хүнийг гүтгэсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Хонг энэ сарын 18-нд MBN кабелийн телевизэд яриа өгөх үеэрээ лицензтэй шумбагчийн дүрд тоглон “Живсэн хүмүүсийг аврахаар оролдож байгаа шумбагчдыг эргийн хамгаалагч нар саатуулж, үйл ажиллагааг тасалдуулсан” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “Тэнгисийн цагдаа нар шумбагчдыг ус руу үсэрхийг хориглож, цаг алдуулсан” хэмээн худал ярьсан нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлсэн байна.

Хонгийн худал мэдээллийг оролцуулаад хөлөг онгоцны живсэн талаар 87 худал мэдээлэл тараасан тохиолдол бүртгэгдсэнээс 50 гаруй нь олон нийтэд тархсан ноцтой хэрэгт тооцогдоод байгаа аж. Мөн нэмж 15 хүнийг шалгахаар ийм шалтгаанаар баривчилжээ.

Г.Төгөлдөр