m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 02:30
169
“Шар тивийн олимп” өнөөдөр нээлтээ хийнэ

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 18.00-д БНСУ-ын Инчон хотын “Asiad” цэнгэлдэх хүрээлэнд Азийн зуны спортын XVII наадам нээлтээ хийнэ. 4 тэрбум 500 сая хүн амтай, манай гаригийн хамгийн том нутаг дэвсгэрийг эзлэн орших “Шар тивийн олимп”-д Азийн олимпийн зөвлөл (OCA)-ийн гишүүн 45 орны 13 мянга орчим тамирчин 36 спортын төрлөөр 439 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм. Манай улс анх удаагаа 234 хүний бүрэлдэхүүнтэй спортын 24 төрөлд өрсөлдөх бөгөөд тэмцээн уралдааны салхийг сагсан бөмбөгчид маань хагалж, есдүгээр сарын 20-нд “Samsan World Gymnasium” ордонд 14.00 цагаас Хонконгийн багтай тоглох ажээ.  

Дашрамд сонирхуулахад энхүү томоохон арга хэмжээг “Mass Agency” группын ETB HD телевиз ,  mass.mn сайт Монголынхоо үзэгчдэд шууд дамжуулан үзүүлэх ажээ. Азийн наадмын галын цэг дээр 9300 сэтгүүлч ажиллаж байгаа бөгөөд манай улсаас сонин, сайт, телевизийн 22 сэтгүүлч Инчонд очоод байгаа аж.

     

 

АЗИЙН НААДМЫН МЕДАЛЬТ МОНГОЛЧУУД

Алт

Дашдоржийн Цэрэнтогтох 1974 эрэгтэй чөлөөт бөх 90кг

Хорлоогийн Баянмөнх 1974 эрэгтэй чөлөөт бөх 100кг

Зэвэгийн Ойдов 1978 эрэгтэй чөлөөт бөх 68кг

Буяндэлгэрийн Болд 1982 эрэгтэй чөлөөт бөх 68кг

Зэвэгийн Дүвчин 1982 эрэгтэй чөлөөт бөх 82кг

Пунцагийн Сүхбат - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх 82кг

Цэрэнбаатарын Цогтбаяр - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх 57кг

Халиуны Болдбаатар - 1998 он, эрэгтэй жүдо

Хишигбатын Эрдэнэт-Од - 1998 он, эмэгтэй жүдо 57кг

Оюунбилэгийн Пүрэвбаатар - 2002 он, эрэгтэй чөлөөт бөх 60кг

Дамдинсүрэнгийн Нямхүү - 2006 он, эрэгтэй жүдо 81кг

Хашбаатарын Цагаанбаатар - 2006 он, эрэгтэй жүдо 66кг

Ганзоригийн Мандахнаран - 2010 он, эрэгтэй чөлөөт бөх 60 кг

Гэлэгжамцын Наранчимэг - 2010 он, эмэгтэй чөлөөт бөх 72 кг

 

Мөнгө

Содномын Гомбо - 1974 он, эрэгтэй бокс 60кг

Хорлоогийн Баянмөнх - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 100кг

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1990 он, эрэгтэй жүдо +95кг

Лодойн Энхбаяр - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх 74кг

Болдын Жавхлантөгс - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх -100кг

Адуучийн Баатархүү - 1990 он, эрэгтэй чөлөөт бөх -130кг

Бандийн Алтангэрэл - 1990 он, эрэгтэй бокс 75кг

Түмэндэмбэрэлийн Зүүнбаян - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх 48кг

Самбуугийн Дашдулам - 1998 он, эмэгтэй жүдо +78кг

Оюунбилэгийн Пүрэвбаатар - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх 58кг

Долгорсүрэнгийн Сумъяабазар - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх 97кг

Цэнд-Аюушийн Очирбат - 2002 он, эрэгтэй жүдо 90кг

Доржготовын Цэрэнханд - 2006 он, эмэгтэй жүдо +78кг

Мөнхбаатарын Бундмаа - 2006 он, эмэгтэй жүдо 52кг

Доржготовын Цэрэнханд - 2006 он, эмэгтэй жүдо Үнэмлэхүй

Зоригтбаатарын Энхзориг - 2006 он, бокс 57кг

Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ - 2006 он, бокс 60кг

Мөнхбаатарын Бундмаа - 2010 он, эмэгтэй жүдо 52кг

Монгол баг (Отрядын Гүндэгмаа, Цогбадрахын Мөнхзул, Төмөрчөдөрийн Баярцэцэг) - 2010 он, буудлага, 25м Спортын гар бууны төрөл

Жаргалсайханы Чулуунбат - 2010 он, эрэгтэй чөлөөт бөх 120 кг

Эрдэнэсоёлын Ундрам - 2010 он, эмэгтэй бокс 69-75 кг

Очирбатын Насанбурмаа - 2010 он, эмэгтэй чөлөөт бөх 63 кг

 

Хүрэл

Буянгийн Ганбат - 1974 он, эрэгтэй бокс 54кг

Цэдэндамбын Нацагдорж - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 68кг

Дүгэрийн Цэрэндаш - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 82кг

Жигжидийн Мөнхбат - 1974 он, эрэгтэй сонгомол бөх 90кг

Должингийн Адъяатөмөр - 1974 он, эрэгтэй сонгомол бөх +100кг

Равсалын Отгонбаяр - 1978 он, эрэгтэй бокс 57кг

Хастын Жамган - 1978 он, эрэгтэй бокс 63,5кг

Д.Эрдэнээ - 1978 он, эрэгтэй бокс 75кг

С.Хичээнгүй - 1982 он, эрэгтэй бокс -91кг

Дамдинбазарын Ганзориг - 1990 он, эрэгтэй бокс -91кг

Нямаагийн Алтанхуяг - 1990 он, эрэгтэй бокс 63,5кг

Сандагсүрэнгийн Эрдэнэбат - 1990 он, эрэгтэй бокс 57кг

Цэен-Ойдовын Цэрэн - 1990 он, эрэгтэй бокс 54кг

Артагийн Буянжаргал - 1990 он, эрэгтэй жүдо 71кг

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1990 он, эрэгтэй жүдо Үнэмлэхүй

Дашгомбын Баттулга - 1990 он, эрэгтэй жүдо 60кг

Дашгомбын Баттулга - 1994 он, эрэгтэй жүдо 65кг

Халиуны Болдбаатар - 1994 он, эрэгтэй жүдо 71кг

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1994 он, эрэгтэй жүдо +95кг

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ - 1994 он, эрэгтэй жүдо Үнэмлэхүй

Самбуугийн Дашдулам - 1994 он, эмэгтэй жүдо Үнэмлэхүй

Цэрэнбаатарын Хосбаяр - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх 48кг

Баттогтохын Бат-Эрдэнэ - 1994 он, эрэгтэй чөлөөт бөх -100кг

Доржсүрэнгийн Мөнхбаяр - 1994 он, буудлага 10м Хийн гар буу

Батмөнхийн Энхбаяр - 1998 он, эрэгтэй бокс 71кг

Дэнсмаагийн Энхсайхан - 1998 он, эрэгтэй бокс 63,5кг

Түмэнцэцэгийн Үйтүмэн - 1998 он, эрэгтэй бокс 60кг

Гэлэгжамцын Өсөхбаяр - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх -130кг

Очирын Одгэрэл - 1998 он, эрэгтэй жүдо +100кг

Дашзэвэгийн Пүрэвсүрэн - 1998 он, эрэгтэй жүдо 90кг

Эрдэнэбаатарын Ууганбаяр - 1998 он, эрэгтэй жүдо 66кг

Самбуугийн Дашдулам - 1998 он, эмэгтэй жүдо 78кг

Цогтбаатарын Буянтогтох - 1998 он, эрэгтэй чөлөөт бөх 63кг

Монгол баг- 1998 он, эмэгтэй буудлага спорт гар буу

Эрдэнэ-Очирын Долгормаа - 2002 он, эмэгтэй жүдо +78кг

Эрдэнэ-Очирын Долгормаа - 2002 он, эмэгтэй жүдо Үнэмлэхүй

Гантөмөрийн Дашдаваа - 2002 он, эрэгтэй жүдо 66кг

Хишигбатын Эрдэнэт-Од - 2002 он, эмэгтэй жүдо 57кг

Цогтбазарын Энхжаргал - 2002 он, эмэгтэй чөлөөт бөх 48кг

Найдангийн Отгонжаргал - 2002 он, эмэгтэй чөлөөт бөх 55кг

Очирбатын Мягмарсүрэн - 2002 он, эмэгтэй чөлөөт бөх 63кг

Отрядын Гүндэгмаа - 2002 он, буудлага 25м Спортын гар буу

Норжингийн Баярмагнай - 2002 он, эрэгтэй чөлөөт бөх 66кг

Өлзийбадрахын Саруул-Од 2002 - он, вушу 56кг

Магсаржавын Батжаргал 2002 - он, вушу 74кг

Дамдинсүрэнгийн Нямхүү - 2002 он, эрэгтэй жүдо 81кг

Пүрэвжаргалын Лхамдэгд - 2006 он, эмэгтэй жүдо -78кг

Монгол баг (Отрядын Гүндэгмаа, Цогбадрахын Мөнхзул, Гантөмөрийн Хэрлэнцэцэг) - 2006 он, буудлага, 25м Спортын гар бууны төрөл

Энхбатын Бадар-Ууган - 2006 он, бокс 54кг

Цогтбазарын Энхжаргал - 2006 он, эмэгтэй чөлөөт бөх 48кг

Найдангийн Отгонжаргал - 2006 он, эмэгтэй чөлөөт бөх 55кг

Бадрахын Одончимэг - 2006 он, эмэгтэй чөлөөт бөх 63кг

Очирбатын Бурмаа - 2006 он, эмэгтэй чөлөөт бөх 72кг

Буянжавын Батзориг - 2006 он, эрэгтэй чөлөөт бөх 66кг

Цэнд-Аюушийн Наранжаргал - 2010 он, эмэгтэй жүдо 70 кг

Түмэн-Одын Баттөгс - 2010 он, эмэгтэй жүдо 63 кг

Балжиннямын Бат-Эрдэнэ - 2010 он, эмэгтэй жүдо 48 кг

Доржготовын Цэрэнханд - 2010 он, эмэгтэй жүдо үнэмлэхүй

Хадбаатарын Мөнхбаатар - 2010 он, эрэгтэй жүдо үнэмлэхүй

Магсаржавын Батжаргал 2010 - он, вушу 75 кг

Доржваанчигийн Гомбодорж - 2010 он, эрэгтэй чөлөөт бөх 74 кг

Пүрвээгийн Өсөхбаатар - 2010 он, эрэгтэй чөлөөт бөх 84 кг

Жаргалын Отгонжаргал - 2010 он, эрэгтэй бокс 69 кг

 

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ