m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 03:08
86
Ким Чен Ун бяслаг идсээр байгаад таргалав уу

БНАСАУ-ын удирдагч Ким Чен ун Швейцарт сурч байхдаа Швейцар бяслагт дуртай болсон бөгөөд улмаар тус улсаас их хэмжээний бяслаг оруулж ирсээр байгаа аж. Түүнийг энэхүү бяслагийг ихээр хэрэглэснээс болж сүүлийн саруудад таргалах нь нэмэгдэж, бага зэрэг доголж яваад байгаа хэмээн албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Эсрэгээрээ, тус улсын иргэд өлсгөлөн байдаг гэдийг хэвлэл мэдээллүүд нотолдог. 25 сая хүн амтай Хойд Солонгосчууд үе үе өлсгөлөнд нэрвэгддэг байсан бөгөөд ОХУ-аас авдаг хоол хүнсний тусламжаа 1990 оноос авч чадахаа больсон байдаг.

Харин зарим нь Ким Чен Уны таргалалтын шалтгааныг нэр хүндтэй удирдагч асан өвөөгөө дуурайж байгаа болов уу хэмээн магадлаж байна.

Г.Төгөлдөр