m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 03:11
65
“Евро 2020”-ийг хүлээн авах хотууд тодорно

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 2016 оны тэмцээнд 24 улс оролцох бол, 2020 оны тэмцээнийг анх удаа тус тивийн 13 хотод зэрэг зохиохоор болсон билээ. Тэгвэл өнөөдөр UEFA “Евро 2020”-ийг хүлээн авах 13 хотынхоо нэрийг зарлах юм байна.

Одоогоор тивийн АШТ-ий тоглолтыг авах хүсэлтээ 19 хот ирүүлээд байгаа юм. Тэд бол Азербайжаны Баку, Беларусийн Минск, Бельгийн Брюссель, Болгарын Софи, Данийн Копенгаген, Македоны Скопье, Унгарын Будапешт, Израилийн Иерусалим, Италийн Ром, Голландын Амстердам, Ирландын Дублин, Румыний Бухарест, Шотландын Глазго, Испанийн Бильбао, Шведийн Стокгольм, Уэльсийн Кардифф, Английн Лондон, Германы Мюнхен, ОХУ-ын Санкт-Петербург хотууд юм.