m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 07:32
829
Гялалзсан шийдэл

Бидний зүүж эдэлж байгаа мөнгөн эдлэл өнгө нь харлах юм бол бие организм таагүй байгаагийн шинж гэдгийг бүгд л мэддэг. Харин зарим хүмүүс мөнгө хүний бие организмын таагүй байдлыг илрүүлэхээс гадна өвчнийг эдгээж чадна гэдгийг мэддэггүй байж болох юм. Энэ гайхалтай металл нь арьсны өвчин болон түлэгдэлтийг эмчлэхэд тун тустайгаас гадна хүний биеийн дархлааг нэмэгдүүлдэг. Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол мөнгө зүүх нь уран бүтээл эхэлж байгаа хүмүүст их сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Мөнгөн эдлэлээ биеийнхээ аль хэсэгт зүүж байгаагаас ч бас их зүйл шалтгаална. Чихэндээ мөнгөн ээмэг зүүвэл цаг агаарын таагүй байдал эсвэл сэтгэл санаанаас үүдсэн толгойн өвчнийг намдаах жишээтэй. Харин мөнгөн бугуйвч нь мэдрэлийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Стресстэй хүмүүсийг тайвшруулна. За, тэгээд мөнгөн эдлэл хэдийг л бол хэдийг зүүгээд байгаарай.