m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 03:29
81
Монгол, Турк улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллана

Монгол Улсын батлан хамгаалах салбарт БНТУ-аас хоёр сая гаруй турк лирийн хэмжээтэй цэргийн зориулалттай бүтээгдэхүүн буцалтгүй тусламжаар авна

Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээр болон уг хэлэлцээрийн хүрээнд байгуулсан “Санхүүгийн тусламжийг хэрэгжүүлэх протокол”-ыг тус тус баталлаа.

Хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод, мөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотноо гарын үсэг зурсан юм. 

Энэ хэлэлцээрийг баталснаар БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт хоёр сая гаруй турк лирийн хэмжээтэй буцалтгүй тусламж авах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд Батлан хамгаалах яам дээрх төсөвт тааруулан БНТУ-ын цэргийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болох юм.