m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 07:36
26
Хогны уутыг тараахаар болжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдөр иргэдээс хогны ногоон уутыг цаашид ашиглах талаар санал асуулга явуулсан билээ. Тэгвэл өнөөдөр санал асуулгын дүнг танилцуулсан юм. Санал асуулгыг цаасан хэлбэрээр нийслэлийн 33 мянган айл өрхөөс авсан байна. Иргэдийн 60 хувь нь хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараахыг дэмжиж, үлдсэн хувь нь татгалзжээ. Санал асуулгын дүнгээр цаашид хогны уутыг айл, өрхүүдэд тогтмол тарааж байхаар болов. Уг ажлын хүрээнд нэг өрхөд сарын хугацаанд 15 ширхэг хогны уут үнэгүй тараадаг бөгөөд үүнд нийслэлийн төсвөөс жилд 3.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.