m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 07:49
958
Өнөөдөр “Эх дэлхийн өдөр” дөрөв дүгээр сарын 23

2009 оны 4-р сарын 22-ний өдрийн НҮБ-ын ассамблейн хуралдаанаар Олон улсын эх дэлхийн өдрийг бий болгожээ. Энэ өдөр нь манай гаргийн хамгийн том даяарчлалын өдөр бөгөөд эх дэлхийн иргэн бүрийг багтаадаг дэлхий ээждээ талархал илэрхийлэх өдөр юм. Эх дэлхийн өдрийн хүрээнд  янз бүрийн оронд  экологийн аюулаас хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулдаг ба “Эх дэлхий” гэдэг үг нь гараг дэлхий болон түүнтэй харьцах хүний харьцааг илэрхийлсэн утгатай юм. Манай гариг 4.5 тэрбум жилийн настай хэмээн эрдэмтэд тооцоолсон бөгөөд дэлхийг экватороор тойрч алхахад 40 мянга гаруй километр зам туулах аж.