Таргалалт - тойрч биш, дайрч гарах зүйл гэж үү?
Нас ахихын хэрээр жин нэмэх хүн олон байдаг ч энэ нь зайлшгүй туулах ёстой зүйл биш юм. Нас нэмэхийн хэрээр хүмүүс яагаад жин нэмдэг тухай, үүнийг шийдвэрлэхийн тулд юу хийж болох тухай ярилцъя.
“Насаа дагаад бүгд л жаахан жин нэмдэг шүү дээ!” гэж маш олон өвчтөн надад хэлж байсан. Тэдний хувьд жил бүр бага багаар жин нэмнэ гэдэг “болох ёстой юм болдогоороо л болж буй” хэрэг. Тэгээд ч “хүн болгон л ингэдэг хойно зүгээр” гэж боддог. Гэтэл үнэндээ идэр насандаа жин нэмэх үзэгдэл хүн бүрт тохиолдоод байдаггүй. Зарим хүмүүс идэр үедээ харьцангуй тогтвортой буюу жилд дунджаар 450 гр орчим жин нэмдэг нь үнэн. Гэвч олон хүн өөрөө ч анзааралгүй шахам жин нэмдэг нь хүн бүр адилхан жин нэмэх ёстой гэсэн үг биш юм.
Нас ахихын хэрээр хүн яагаад жин нэмэх хандлагатай байдаг вэ?
Нас ахих тусам хүн зайлшгүй жин нэмдэг мэт санагдаж болох ч угтаа бол тийм биш юм. Гэхдээ үүнд анхаарал хандуулах хэрэггүй гэж хэлж байгаа юм биш шүү. Он жил арав арваараа урсан өнгөрөхийн хэрээр жингээ зохицуулахад тань учрах бэрхшээл бишгүй олон болно.
Юуны өмнө дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулах илчлэгийн тоо багасдаг. Нас нэмэх тусам хүний хөдөлгөөн багасах буюу эсвэл дасгал хөдөлгөөний эрчим буурах хандлагатай байдаг бөгөөд үүний нөлөөгөөр өдрийн туршид хайлуулах илчлэгийн хэмжээ багасна. Хэрвээ та 20-иод настай байх үеийнх шигээ идсээр байгаа хэрнээ өмнөхөөсөө бага дасгал хөдөлгөөн хийж байгаа бол жин нэмж байгаад гайхах хэрэг юун.
Түүнчлэн хөгшрөх үйл явцын хүрээнд биеийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт гардаг. Нас ахихын хэрээр булчингийн эд эс өөрөө нөхөгдөхөө больдог тул булчин багасна. Залуу байхад өдөр тутмын шинжтэй булчингийн хорогдол амархан нөхөгддөг бол нас нэмэхийн хэрээр энэ үйл явц удааширч, улмаар булчингийн масс багасдаг байна. Түүнчлэн нас ахих тусам даавар бага ялгарч, эстроген, тестостерон болон өсөлтийн дааврын түвшин буурдаг. Үүний нөлөөгөөр булчингийн масс мөн багасч болно.
Булчингийн эд нь бодисын солилцооны олон ‘ажлыг’ нугалж, үүндээ илчлэг зарцуулж байдаг тул нас ахиж, булчингийн эд хорогдсоноор хүний өдөр тутамд хайлуулах илчлэгийн хэмжээ буурдаг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны түвшин удааширч байна гэсэн үг.
Бодисын солилцооны энэхүү өөрчлөлт нь хориод болон гучин хэдэн насанд эхэлдэг. Энэ үед хүний булчингийн эд аажмаар багасч, бие өөхөлж эхэлдэг. Эмэгтэй хүн 40, эрэгтэй хүн 60 нас хүрэхээрээ 10 жил тутамд булчингийн масс 6-8%-иар багасдаг. Ингэснээр бодисын солилцооны түвшин 10 жил тутамд 10% буурна.
Хоол хүнс энд бас үүрэгтэй. Илчлэг хайлуулах түвшин удааширсан бол жин нэмэхгүйн тулд хүн хоол хүнсээрээ дамжуулан авч буй илчлэгийг багасгах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хүмүүс 20 жилийн өмнөхтэйгээ адил хэмжээгээр идэж, хэтэрхий их хэмжээний илчлэг авахын зэрэгцээ дасгал хөдөлгөөн нь эрс багассан байдаг.
Нас ахихаар хүмүүсийн хооллох зуршилд сөрөг муу өөрчлөлт гарах тохиолдол бас байна. Үр хүүхэд нь өсч томроод, “үүрээ орхиод нисэхээр” тэдэндээ зориулж хоол хийдэг байсан эцэг эх нь ширээ дүүрэн, эрүүл хоол зэхэхээ больж, хөнгөн зууш юмуу эсвэл илчлэг ихтэй бэлэн болон түргэн хоол зэргээр хооллож эхэлдэг. Зарим хүмүүс амрыг нь бодож, ихэвчлэн гадуур хооллох болсноор илчлэг хяналтаас гардаг байна. Хүмүүс нас тогтож, зав чөлөө ихтэй болох үед илчлэг ихтэй хоол идэх нь зугаацах нэг хэлбэр болох нь бас бий.
Нас ахих үедээ жингээ хянах 6 зөвлөмж
Бичсэн: Сюзан Бауэрмэн, шинжлэх ухааны зохиолч, RD, CSSD. Сюзан нь Herbalife-ийн цалинтай зөвлөх юм. Herbalife компани хоол орлуулах уургийн бүтээгдэхүүн, нунтаг уураг болон уургийн батончик худалдаалдаг.