m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 05:40
62
Филиппинд 36 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ

Филиппиний зүүн хэсгийн Майон галт уул идэвхижсэний улмаас 36 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар тэдний 10 мянга гаруй хүнийг шилжүүлсэн байгаа аж. Уг галт уул нь хэд хоногийн өмнөөс идэвхжээд байгаа бөгөөд долоо хоногийн дараа дэлбэрнэ гэдгийг тус улсын Галт уул, газар хөдлөл судлалын хүрээлэнгээс анхааруулсан байна. Мөн өчигдөр дөрвөн у удаа нилээд хүчтэй оргилж, бага баллын газар хөдлөлтүүд мэдрэгджээ.

Энэхүү галт уул нь сүүлийн 500 жилийн дотор 50 удаа оргилсон гэнэ. Хамгийн сүүлд 2013 онд оргилсон бөгөөд гэнэтхэн утаа оргилсноос болж гурван Герман жуулчин бүхий таван авирагч амь насаа алдаж байжээ.

Г.Төгөлдөр