m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 05:53
38
Ли На зодог тайллаа

“Их дуулга”-ын хошой аварга, дэлхийд чансаагаараа №6-д бичигддэг Хятадын теннисчин Ли На зодог тайлж буйгаа зарлалаа. Өдгөө 32 настай теннисчин бүсгүй өвдөгний гэмтлийн улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тэрбээр 1999 оноос мэргэжлийн тамирчин болсон бөгөөд WTA-гийн есөн тэмцээнд ганцаарчилсан төрлөөр, хоёр тэмцээнд хосын ангилалд аваргалж байжээ. 2011 онд “Ролан Гаррос”-т, 2014 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, 2011, 2013 оны “Australian Open”-ы финалд шалгарч, нэг хэсэг дэлхийд чансаагаараа №2-т бичигдэж байсан нь түүний оргил амжилт болсон юм. Ли овогт бүсгүй теннис тоглох хугацаандаа 16 сая ам.долларын шагнал хүртсэн юм. Өнгөрсөн жил Time сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулж байжээ.