m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 05:56
50
Ачаагаа бусдын гарт алдсан иргэний гомдлыг "Туркиш эйрлайнс" барагдуулжээ


Германаас буцахдаа Туркын “Turkish airlines” авиа компаниар үйлчлүүлсэн Монгол улсын иргэн П.Баянзул нь буух үедээ гар тээш алдсан талаарх гомдлыг дөрвөн сарын өмнө тус компанид гаргажээ. Харин тус компанийн зүгээс гар тээшний бирк болон ачаанд өгсөн гэх тээшийг шалгаж үзээд бидний буруу биш гэж үзсэн байна. Уг иргэн энэ талаараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсанаар гомдлыг барагдуулж өгчээ. 

Ачаагаа бусдын гарт алдсан иргэний гомдлыг "Туркиш эйрлайнс" барагдуулжээ 

Баянгол дүүргийн иргэн П.Баянзул нь Германы Мюнхэн хотод амьдардаг охинындоо айлчлан, буцахдаа Станбулаар дамжиж иржээ. Гэвч тэдний үйлчилгээний хувцастай монгол хэлээр муухан ярьдаг нэгэн хүн ирээд тээшийг нь хүргэж өгөх нэрийдлээр алга болгосон байна. Гэтэл Монголд буухад гар тээш нь алга болжээ. Иймд ШӨХТГ-т өргөдөл гарган шалгуулахаар хандсан гэнэ.  “Turkish airlines” компани дахин хянаж шалган тухайн иргэний ачааг хууль бус этгээд авч явсан байна хэмээн ачааг олох боломжгүй гэсэн хариу мэдэгджээ.  Гэхдээ тус компани тухайн иргэний гомдлыг барагдуулж, Мюнхэн рүү ирж очих билет өгөхөөр болсон байна.