“Хьюндэй моторс” компани 2014 оны есдүгээр сарын 17-ны өдөр зарим телевизийн бизнес мэдээгээр “Соната 8 автомашиныг худалдаж авбал дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн утгатай сурталчилгааг олон нийтэд түгээсэн билээ.
Уг асуудалтай холбогдуулан "Монгол Хьюндай моторс" компаний төлөөллүүд мэдээлэл хийлээ.
"Монгол Хьюндай моторс" компаний маркетингийн менежер н.Түвшинтөгс хэлэхдээ: "Монгол Хьюндай моторс", "Улаанбаатар такси" компанитай хамтран гэрээ хийсэн байна. Уг гэрээний зорилго нь "Sonota-8" авто машиныг худалдан авсан хэрэглэгч тусгай үйлчилгээ авах эрхийг бүрдүүлсэнд оршиж байгаа гэнэ. Нэг машин гурван сарын хугацаанд 12 удаа дугаарын хязгаарлалтад ордог гэсэн үг. Sonota-8 машиныг худалдан авсан хэрэглэгч дугаарын хязгаарлалттай өдөр 80 км замыг Улаанбаатар таксины жолоочтой машинаар ажил төрлөө амжуулах эрхийг олгож байгаа" гэв.
Sonota-8 машиныг худалдан авсан хэрэглэгч дугаарын хязгаарлалтай өдөр тусгай үйлчилгээ авна.
Тэд энэ үйлдлээ манай хэлтсийн зүгээс залуусын марктенгийн чөлөөт сэтгэлгээ хэмээн тайлбарласан юм. Мөн тэд Замын цагдаагийн газар болон, ШӨХТГ-ын төлөөллүүдтэй уулзаж ойлголцсон хэмээн хэллээ.