m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 06:11
39
Авто машин борлуулагчид мэдэгдэл хийлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2014 онд батлагдсан "Авто худалдааны цогцолбор" барьж байгуулах тухай шийдвэр гарсан бөгөөд уг ажлын хүрээнд  2014 оны 10 дугаар сарын 1-ний дотор ил задгай автомашин худалдан борлуулагчдыг заагдсан талбайд нүүлгэхээр болсон билээ. 

Дээрх шийдвэртэй холбоотойгоор авто машин, авто сэлбэг борлуулагчдын эрх ашгийг хамгаалах "Их тэнгэрийн хас" үндэсний нийгэмлэг мэдээлэл хийлээ. 

Тэдний мэдэгдсэнээр "Авто машины цогцолбор" бүтээн байгуулах нүүлгэн шилжүүлэх ажлыг дэмжиж байгаа ч өнөөдрийн байдлаар тухайн газарт бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, зам харилцаа муутай, ажиллах орчин нөхцөл бүрдээгүй байгаа тул 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орох эсэхэд итгэл муутай буйгаа илэрхийлсэн юм. 

10 дугаар сарын 1-ний өдөр гэхэд бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй, ажиллах нөхцөл бүрдээгүй тохиолдолд нүүх боломжгүй болохоо мэдэгдлээ. Мөн нэг машины зогсоолыг суудлын автомашин дөрвөн сая, том оврын машин есөн сая төгрөгийн үнэлгээтэйгээр тус тус худалдаалах шийдвэрээ эргэж харахыг хүслээ. Тулгамдсан асуудлаа шийдвэрлэх оновчтой байх гарц, арга замыг хамтдаа хэлэлцэхийг холбогдох байгууллагынханд уламжиллаа.