m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 08:01
129
Чимээгүй явбал чимх алт

Ард таны бор морь одоо хэзээ ч босохгүй болжээ. Тийм болохоор тарга алдаагүй дээр нь тогоо тосолсон нь дээр байх... Энэ яриаг халзан төлөг бас л сонсчихжээ. Маргааш өглөө нь малчин ард саахалт айлын хүмүүс, нутгийн чавганцыг залхуу бороо төхөөрөхөд туслалцуулахаар дуудав. Халзан төлөг залхуу бор дээр ирж:

-Чи одоо босохгүй бол эд нар чамаар тогоо тосдох гэж байна гэж хэлэхэд үнхэлцгээ хагартал айсан залхуу бор гэнэт босч, хөшсөн хөл нуруугаа суниан зогслоо. Үүнийг харсан малчин баярлан дуу алдаж:

-Бор морь минь босчихлоо, өвчин нь эдгэчихлээ, морийг минь эдгээж өгсөн чавганцдаа шинэ шөл уулгаж нутгийн та нартайгаа найрлана аа, алив тэр халзан төлгийг бариад ир гэж хашгирлаа...

Үүнээс хойш:

Чимээгүй явбал чимх алт, Тос ч бүү өг, ус ч бүү өг, Өрөөлийг өөд нь татвал өөрөөр чинь туг тахина,/ халзан төлгийг хэлж байна/ Гүйх төлөгт гүйхгүй морь саад Өсөх малд үхэх адгуус тээг/ залхуу борд/ зэрэг мэргэн үгс гарсан гэдэг.