m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 06:26
36
Польшийн волейболчдын содон амжилт

Польшид болж буй волейболын ДАШТ-ий шилдэг зургаагийн хэсгийн тоглолтод талбайн эзэд ОХУ-ыг таван үе үргэлжилсэн хүнд хэцүү тоглолтын эцэст 3:2-оор буулган авч, хагас шигшээд шалгарсан билээ. Ингэснээр тэд 1966 оны ДАШТ-д япончууд дөрвөн тоглолт дараалан таван үе үргэлжилсэн тулаанд өрсөлдөгчөө ялж байсан амжилтыг давтлаа. Түүнчлэн польшууд түүхэндээ хоёр дахь удаагаа ДАШТ-ий хагас шигшээд (энэ шатанд Франц-Бразил, Герман-Польшийн багууд тоглоно) шалгарлаа. Тэд 1996 оны дэлхийн аваргад их шөвөгт Болгарыг 3:1-ээр буулган аваад шигшээ тоглолтод Бразилд 0:3-аар хожигдож байсан түүхтэй.