m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 06:34
39
300 жилийн түүхт холбоо хэвээр үлдэх төлөвтэй байна

Шотландын 32 мужийн 31 нь саналаа урьдчилсан байдлаар тодруулаад байгаа бөгөөд 55.48 хувь нь Их Британид үлдэхийг хүссэн бол 44.58 хувь нь тусгаар улс болоё хэмээн саналаа өгсөн хэмээн магадлажээ. Тус улсын 5.3 сая хүнээс 4.2 сая хүн саналаа өгсөн байна. Иргэдийн ихэнх нь "Үгүй" хэмээн саналаа өгсөн учраас Их Британийн харьяанд үлдэж магадгүй байна. Энэ тухай мэдээг сонссон Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун, тусгаар тогтнохыг дэмжихгүй байсан кампанит ажлынхан баяртай байгаагаа илэрхийлээд эхэлжээ.

Санал хураалтын урьдчилсан дүн.

 

Г.Төгөлдөр