m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 07:03
109
“Эрчим корпораци”-ийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болгож өөрчилжээ

Эрчим хүчний яамны харъяа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулжээ. Тодруулбал, Засгийн газрын 34 дүгээр тогтоолын дагуу салбарын бүтэцийг боловсронгуй болгохын тулд Эрчим хүчний сайдын 94 тоот тушаал энэ оны өнгөрсөн долдугаар сарын 17-ны өдөр гарч Эрчим хүчний яамны харьяа “Эрчим корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Эрчим хүчний яамны харъяа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”  төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулсан байна.

“Эрчим корпораци”-ийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болгож өөрчилжээ

Ингэснээр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрчим хүчний зураг төсөл боловсруулахын зэрэгцээ урд нь Эрчим хүчний хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын эрхэлж байсан норм нормативын хяналтын асуудлыг давхар эрхлэхээр болж өргөжсөн хэмээн Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.