m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 07:14
77
Ахмад зохиолчиддоо хүндэтгэл үзүүлнэ

Номын баярын хүрээнд Улаанбаатар хот болон орон нутагт “Номын баяр”-ын нэгдсэн арга хэмжээ тэмдэглэх бөгөөд 9-р сарын 20-ны өдөр Ахмад зохиолчиддоо хүндэтгэл үзүүлэх “Улаан хивсны ёслол”-ын цогц арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулах ажээ. Түүнчлэн Соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг олон нийтэд танилцуулж  “Д. Нацагдорж тэмдэгтэн-Тэргүүний уншигч” сурагч, “Тэргүүний уншигч-гэр бүл” шалгаруулж, “Тэргүүний уншигч” сурагчдын бүтээлийн үзэсгэлэн зохиох юм байна. Мөн зохиолын шилдэг дүрийн тоглолт, “Миний дуртай зохиолын баатар”  хүүхдийн гар зургийн уралдаан,Үнэт ховор номын үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээг өргөн хүрээтэй олон нийтэд танилцуулахаар боллоо.