m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 07:14
50
Европын хөлбөмбөг тооны хэлээр

Өнгөрсөн долоо хоногт Европын хөлбөмбөгт болж өнгөрсөн чухал үйл явдлуудыг MASS.mn тооны хэлээр танилцуулж байна.

1 – “Атлетик Бильбао” клуб Евроцомын хүрээнд өөрийн “Сан-Мамес” цэнгэлдэх хүүрээлэнд хийсэн сүүлийн 16 тоглолтдоо ердөө ганцхан удаа ялагдал хүлээжээ.

3 – Ясин Брахими Аваргуудын лигт хет-трик хийсэн анхны алжир хөлбөмбөгчин болов.

4 – Италийн “Рома” түүхэндээ анх удаа тоглолтын нэгдүгээр үед дөрвөн гоол оруулжээ.

6 – Португалийн “Порту” түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн нэг тоглолтод зургаан гоол хийсэн  байна.

7 – “Барса”-гийн хамгаалагч Жерар Пике Аваргуудын лигт долоо дахь гоолоо оруулсан нь мэргэжил нэгтнүүдээсээ зөвхөн Роналд Куман (10)-ы дараа орох үзүүлэлт юм.

8 – Аваргуудын лигт Голландын найман хөлбөмбөгчин 10 болон түүнээс дээш гоол оруулаад байна. Тодруулбал Рууд ван Нистелрой 56, Патрик Клюйверт, Рой Макай нар 29, Робин ван Перси 25, Арьен Роббен 22, Кларенс Зеедорф, Уэсли Снейдер нар 11, Клас Ян Хюнтелар 10 гоол оруулсан юм.

27 – “Спортинг”-ийн хаалганд өрсөлдөгч нь 90 минутын хугацаанд 27 цохилт хийсэн нь дээд амжилтаар бүртгэгджээ.

300 – Бразил хамгаалагч Даниэл Алвес “Барса”-гийн төлөө 300 дахь тоглолтоо хийв.

800 – Мюнхений "Бавари" баг Евроцомын тэмцээнд ийм тооны гоол оруулжээ. Германчууд дээрх үзүүлэлтээр Испанийн "Реал" (1000), "Барселона" (981)-гийн дараа ордог гэнэ.