m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 07:21
43
ҮХААЯ “888” –төсөлтэй холбоотой санал хүсэлтийг авч байна

“Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-ийн зээл олголтыг эрчимжүүлэх үүднээс иргэдээс санал хүсэлтийг авахаар болжээ. ҮХААЯ-наас хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн салбарын төслүүдийг дэмжигдсэн жагсаалтыг хүргэсэн юм. Үүнээс хойш гүйцэтгэсэн ажлын явцыг дүгнэх, оролцогч талуудын уялдааг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн төсөлд шаардагдах зээл олголтыг эрчимжүүлэх, учирч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор санал хүсэлт авахаар болсон байна.

“Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл”-ийн зээл олголтыг эрчимжүүлэх үүднээс иргэдээс санал хүсэлтийг авахаар болжээ. 

Иргэн та Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны байрны нэгдүгээр давхарт байх санал хүсэлтийн хайрцагт санал хүсэлтээ хийх аж. Санал хүсэлтийн дагуу хийсэн ажил, шийдвэрлэсэн асуудлыг бичгээр биечлэн хүргүүлэх буюу яамны цахим сайтад байршуулах гэнэ.