m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 08:07
116
Севоль хөлөгт байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр оршуулна

Сэволь хөлөгт явж байсан Ансан хотын Данвондунд сургуулийн ахлах ангийн сурагч ОХУ-ын иргэн 16 настай Вячеслав Серковын оршуулах ёслол өнөөдөр болох аж. Хүү ангийхантайгаа төгсөлтийн баяраа тэмдэглэхээр Чежү арлыг зорьж байжээ. Вячеслав Серков 2005 оноос хойш Өмнөд Солонгост ээж болон хойд эцэгтэйгээ амьдарч ирсэн юм.БНСУ-ын иргэн, 42 настай түний хойд эцэг “Хүүгийн минь сургуулийн ойролцоо усан сэлэлтийн төв байралдаг байсан учир тэр өдөр болгон дасгал сургуулилт хийдэг байсан. Хүү минь сэлэх маш их дуртай нэгэн. Тэр БНСУ-г төлөөлөн Олимпод оролцохыг мөрөөддөг байсан юм. Гэвч хоёр иргэншилтэй байсан болохоор энэ мөрөөдлөө орхисон” хэмээн гашуудан яржээ.

Хүү усан сэлэлтийн тамирчин байсан учраас ар гэрийнхэн нь түүнд аврагдах найдвар тээж байсан аж. Тэд хүүгийнхээ үхлийг хөлгийн багийн буруугаас болсон гэж үзэж байгаа юм. Түүний аав “Хэрэв ахмад бүгдийг байрандаа үлдэхийг тушаагаагүй бол миний хүү аврагдах боломжтой байсан. Учир нь тэр сайн сэлдэг байсан” гэжээ.

Энэ долоо хоногийн даваа гаригт ОХУ-ын иргэн Вячеслав Серковоос гадна БНХАУ-ын хоёр иргэний цогцсыг олсон юм. Хятадын элчин сайдын яамнаас албан ёсоор дөрвөн иргэн явж байсаныг мэдээлсэн бол үлдсэн хоёр иргэнийг олоогүй байгаа аж. Мөн хөлөгт Филиппины хоёр иргэн явж байсан ба тэд аврах ажилгааны үер амьд гарч чаджээ.