m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 08:11
48
Ардчилсан намын “Сум 330” хөтөлбөр үргэлжилж байна

Ардчилсан намаас хэрэгжүүлж буй “Сум 330” хөтөлбөрийн “Төрийн удирдлагын менежер” сургалтад оролцохоор сонгогдсон 90 гаруй  сонсогч өнөөдөр батламжаа гардан авлаа. Уг батламжид өөрийн сурч, ажиллаж буй салбартаа тэргүүлэгч нь байж, Ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хамтдаа хүчин зүтгэхийг уриалжээ.

Ардчилсан нам энэ оныг дотоод сургалтын жил болгон зарласантай холбогдуулан чадварлаг боловсон хүчин бэлдэж, намын бодлогын түвшинд залуучуудаа дэмжин, Төрийн удирдлагын мэргэшсэн менежер бэлтгэж байгаа нь Ардчилсан намын залгамж халааг бэхжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх ач холбогдолтой юм.

.