m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 08:44
41
Тавдугаар цахилгаан станцын ажил удахгүй эхлэнэ

Тавдугаар цахилгаан станцын сонгон шалгаруулалт өнгөрөгч оны есдүгээр сард явагдаж өнгөрсөн билээ. Чөлөөлөгдсөн газар эзэмшиж байсан аж ахуй нэгж бизнесийн байгууллагууд маргаан үүсэж захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тус компаниуд, захиргааны хэргийн шүүх аль аль тал нь хүндэтгэлтэй хандах байх гэж найдаж байна. Энэ бол улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт учраас саад учрахгүй хэмээн найдаж байна гэж Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ. “Эрчим хүчний яам, Эдийн засаг хөгжлийн яамнаас гарсан хэлцэл хийгдэж байгаа. Хэлцэл дээр байгаль орчны үнэлгээ, үнийн тариф, хөрөнгө оруулалт, усны асуудал гэх мэт долоон дагалдах гэрээ байгуулагдахаар болжээ. Тавдугаар станц Хөлийн голын хөндий буюу Ургах наран хорооллын урд 43 га газар баригдахаар болсон байна. Тус газар бүх төрлийн шинжилгээ судалгаа хийгдэж байгаа” гэв. Тавдугаар цахилгаан станц энэ хагас сайн өдөр Засгийн газрын хуралдаанд орох юм байна.. Таван сарын эхээр хэлцлийн ажлыг шийдэж ажлаа эхлэх бодолтой байгаа аж..