m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:02
59
Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа нээгдэнэ

Энэ сарын 24-нд “Ногоон хэрэм-ойжуулалт”-2014 тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-ны гадаа талбайд нээгдэх юм байна. Тус үзэсгэлэн худалдааг БОНХЯ, Ойн судалгаа хөгжлийн төвөөс зохион байгуулж, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг  20 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцох юм. Энэ өдрүүдэд ойн аж ахуйн нэгжүүд  бүтээгдэхүүнээ танилцуулж, ойжуулалт, мод үржүүлэг, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийх, хүлэмжинд мод сөөгний тарьц үржүүлэх, цэцэг хэрхэн тарьж ургуулах талаар зөвлөгөө өгөх юм. Мөн ойжуулалт, ойг нөхөн сэргээх өнөөгийн байдал, ногоон ажлын байр – ногоон хөгжил, ногоон оффис сэдвээр оролцогч байгууллагуудаас мэдээлэл өгнө. Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.