m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:04
34
Аймгийн төвүүд дулааны цахилгаан станцтай болно

Эрчим хүчний яам 2013 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан билээ. Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотод цахилгаан дулааны асуудлыг шийдвэрлэхээр олон ажлыг хэрэгжүүлж байгаа. Шинэчлэлийн засгийн газар аймгийн төвүүдийг дулаан, цахилгаанаар хангах томоохон хөтөлбөр  боловсруулсан аж. Энэ жил тус ажлын хүрээнд найман аймагт дулааны цахилгаан станц барих шийдвэр гарчээ. Төр, хувийн эрхзүйн түншлэлийн зарчмаар явагдана хэмээн Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэв.  Дулааны цахилгаан станц баригдах аймгуудын удирдлагуудтай уулзаж ярилцсан байна. Энэ дөрөвдүгээр сард компаниудтай хэлцэл хийгдэж байгаа аж. Энэ жилдээ багтаан эхний хоёр аймагт дулааны цахилгаан станц барих зорилттой ажиллаж байгаа гэнэ. 2015 онд 8-9 аймаг дулааны цахилгаан станцтай болох юм.  Хэнтий, Дундговь, Өвөрхангай, Архангай, Говьсүмбэр, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Төв аймгууд дулааны цахилгаан станцтай болох ажээ.