m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:06
53
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлын ажлын хэсгийг Я.Содбаатар ахлах болов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэх хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, мөн Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Бакей, Иргэдийн амьжиргааны түвшин, үнийн инфляцийн өөрчлөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар тус тус ажиллахаар болсон юм.