m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:06
39
Примьер лигийн шилдэг залуу тоглогчид нэр дэвшигсэд тодров

Английн Премьер лигийн энэ улирлын шилдэг залуу тоглогчийн шагналд "PFA Young Player of the Year Award 2014" нэр дэвшигчид тодорчээ. Шилдэг залуу тоглогчид “Ливерпүүл” багийн Рахим Стерлинг, Даниэль Старриж, “Арсенал”-ын хагас хамгаалагч Аарон Рэмси, “Чэлси”-гийн хагас хамгаалагч Эден Азар, “Саутгемптон”-ы хамгаалагч Люк Шоу, “Эвертон”-ы хамгаалагч Росс Баркли нар нэр дэвшжээ. Өнгөрсөн улиралд энэ шагналын эзнээр “Тоттенхэм” багийн Реал мадрид багт очсон Гарет Бэйл тодорсон юм. Шилдэг тоглогчийн нэр энэ сарын 27-ны өдөр тодрох аж