m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:09
77
Флорида мужийн оршин суугч эргээс 365 кг жинтэй акул баржээ

АНУ-ын Флорида мужийн Милтон хотын оршин суугч Жоуи Полк 3.35 метр урттай, 365 кг жинтэй акул баржээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр энэ нь түүхэн дэх эргээс барьсан хамгийн том олз болсон талаар мэдээллээ. 29 настай Полк  Персийн булангийн эрэг дээр загас агнахаар цаг гаруй сууж байх үед түүний дэгээнд нэгэн аврага зүйл орж, дараагаар цагт 95 км хурдтайгаар түүнийг завьтай нь хамт чирсэн аж. Полкын хэлснээр “Би багаасаа загасчилж байсан учраас миний дэгээнд том загас баригдсаныг шууд ойлгосон” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн Полк 2009 онд 430 кг жинтэй акул барьж байжээ.