m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:10
59
Уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 20.4 мянгад хүрчээ

Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сард уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 20.4 мянгад хүрчээ. Энэ нь 2013 оны мөн үеэс 13 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Ялангуяа металлын хүдэр олборлох салбарт 46 хувь, нүүрсний компаниудад 40.7 хувь нь байгаа бол 5.5 хувь нь газрын тос олборлох салбарт ажиллаж байгаа аж.

Харин 2013 оны гуравдугаар сартай харьцуулахад газрын тосны салбарт ажиллагсадын тоо 52 хувиар өссөн бол нүүрсний салбарынхны өсөлт найман хувьтай байна. Өнгөрсөн нэгдүгээр улиралд Монгол Улсын нүүрсний экспортын 10.5 хувийг дангаараа бүрдүүлсэн “Southgobi Sands”-ийн ажилчдын тоо дөрөвдүгээр сарын байдлаар 450 байгаа талаар тус компаниас мэдээлжээ.