m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:16
60
“Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” төслийг УИХ-аар хэлэлцэнэ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Гадаадаас авсан болон манайд зарагдаж байгаа эмийг хэрэглэж байгаа хүмүүс өөр тайлбар хэлдэг. Жишээ нь монголоос авсан эмийг хэрэглэхэд өвчин дарагддаггүй, харин гадаадаас яг адил эмийг авч хэрэглэхэд эмчлэгдэж байна гэж байгаа нь эмийн чанар, хэрэгцээ ямар байгаа нь харагдаж байна. Аль ч улсад чанаргүй, баталгаагүй, хуурамч эмийн зах зээл байдаг. Манайд ч Нарантуул дээр ийм байдал бий. Иймд иргэд эм ууж байна уу, хор ууж байна уу гэдэгт хяналт тавьж, хариуцлагыг чангатгах хэрэгтэй гэдгийг анхааруулж байв.  Үүний дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжиж УИХ-аар хэлэлцэхээр болов.