m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.22 03:00
35
Ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Намрын улирал эхэлсэнтэй холбогдуулан ой хээрийн түймрийн гаралт орон нутгуудад их байгаа үзүүлэлт байгаа юм. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Сайхан-Ам” гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 25 км-т ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр энэ оны есдүгээр сарын 20-ны өдөр аймгийн Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн албан хаагчид, Тэс,  Баянтэс, Баянхайрхан сумын иргэд хамтран ажиллаж цурманд оруулсан байна. Одоогийн байдлаар түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.      

Мөн Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Бадарч” гэдэг газар сумын төвөөс 30 км-т ой, хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр есдүгээр сарын 21-ны өдөр  аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, сумын иргэд  хамтран бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

Завхан болон Увс аймгуудад ой хээрийн түймрийг унтраахаар албаныхан болон сумдын иргэд хамтран ажиллаж байна.