m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:24
28
Севол онгоцны эзнийг эх орноосоо гарахыг хориглолоо

Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоц энэ сарын 16-нд живсэн. Уг хөлөг онгоцны живсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Инчеон дахь прокурорын газраас хөлөг онгоцыг эзэмшигч “Cheonghaejin Marine Co” компанийн захирал, өмнө нь “Semo Marine Co” компанийг удирддаг байсан Ёо Биун-уныг хууль бус аргаар мөнгө олж итгэл алдсан, гадаад валютаар арилжаа хийсэн, татвараас зайлсхийсэн зэрэгт буруутгаад байгаа гэнэ. Прокурорууд түүний хэргүүдийг батлах боломжтой компьютерийн хатуу диск, хэд хэдэн нягтлан бодох бүртгэлийн ном олсон байна. Мөн шалгалтаар түүний нуусан хөрөнгө байж болзошгүй 240 тэрбум вон илэрчээ. Тиймээс прокурорууд түүнийг болоод гэр бүлийнхнийг нь үргэлжлүүлэн шалгахаар болсон бөгөөд тэднийг эх орноосоо гарахыг нь хүртэл хориглосон байна.

Онгоцны багийн гишүүд онгоц живэх үед түгшүүр зарлаж, хүмүүсийг аврах бэлтгэл хийгээгүй хэмээн буруутгагдаад байгаа. Уг усан онгоц 987 тонн ачаа ачих даацтай боловч түүнийг 3.5 дахин хэтрүүлэн ачиж даац хэтрүүлсэн байсан нь мөн л хууль бус үйлдэл юм. Онгоц живэх үед 20 настай туршлагагүй жолооч барьж байсан. Энэ үед онгоцны ахмад унтлагын өрөөнд байсан нь батлагдсан байна.

Г.Төгөлдөр