m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.22 03:31
207
Говь-Алтай аймаг руу түлш тээвэрлэж явсан машин шатжээ

Өнгөрөгч амралтын өдөр Улаанбаатар хотоос Говь-алтай аймаг руу 60 орчим тонн түлш ачиж явсан машин шатсан хэрэг гарчээ. Шатахуун тээвэрлэж явсан машин ямар нэгэн компаний харьяа биш бөгөөд хувь хүн түлш тээвэрлэж явсан байна.
 

Говь-алтай аймаг руу 60 орчим тонн түлш ачиж явсан машин шатсан байна

Хэргийн улмаас хүний амь нас хохироогүй  боловч жолооч галыг унтрааж чадалгүй гал унтраах ангийг дуудсан байна. Тэрбээр хэлэхдээ “Хүний захисан хийн баллон дэлбэрч гал алдсан, ёмкусныхоо амыг нээсэн байсан учраас их хохирол авсангүй. Хэрвээ хуурай өвсөнд гал авалцсан бол үүнээс ч илүү хохирол амсах байлаа” гэх мэдүүлгийг өгчээ. Сүүлийн үед орон нутгийн замд гарах осол аваар их байгаатай холбогдуулан шатахуун тээвэрлэж буй жолооч нар ажлын хариуцлага алдахгүй байж, сонор сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна. 

Хэрвээ хуурай өвсөнд гал авалцсан бол үүнээс ч илүү хохирол амсах байлаа