m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:29
89
Мэргэжлийн сумогийн банцүке маргааш гарна

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос тавдугаар сарын банцүкег маргааш зарлах юм байна. Тавдугаар сарын барилдаанд гурван Монгол ёкозүна зодоглох ба манай ирээдүйн шилдэг залуу бөхчүүд Тэрүнофүжи, Такайнова нар чансаа өгсөн барилдана. Жюүро зиндаанд Малчин сумоч "хочит Ичиножёо дэвшин барилдах ба тэрээр дээд зиндаанд гарахын тулд бүх хүчээ дайчлан барилдах болно гэжээ: Энэ сарын  29-нд “Кокүгикан” ордонд бөхчүүдийн хамтарсан бэлтгэл болно. Сүмогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны гишүүд хамтарсан бэлтгэлийг олон нийтэд үнэгүй үзүүлж, нээлттэй хийхээр болжээ. Зуны тэмцээн тавдугаар сарын 11-нээс 25-нд Токио хотноо “Кокүгикан” ордонд явагдана.