m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.22 04:04
297
Гэр бүлийн бэлгийн амьдрал

 

Энгэр зөрүүлэх харилцааг сүм дугана, бясалгалын ариун газарт болон ой мод, усанд үйлдэх нь зохимжгүй муу үр дагавартай. Харин орон гэртээ тав тухтай, цэвэр цэмцгэр ор дэвсгэрийг сонгох хэрэгтэй.

Цаг хугацааны тухайд, сарын тэмдэг ирсэн эхний дөрвөн өдөрт бэлгийн харьцааг бүрэн хориглоно. Учир нь сарын тэмдэгийн эхний өдөр бэлгийн харилцаа үйлдвээс нөхрийн эрүүл мэнд доройтно, хоёрдахь өдөр эхнэрийн эрүүл мэнд доройтно, гуравдахь өдөр умай буюу савны хэвийн үйл ажиллагааг гэмтээнэ, харин дөрөвдэх өдөр нөхрийн эрүүл мэнд, хүч чадал сульдаж хийморь сүлд  доройтно хэмээсэн байдаг.

Ингээд доорхи хүснэгтээс тодорхой ажваас сарын тэмдгийн 1-4, 11, 13, 17-28 хүртэл өдрүүдэд үр хөврөл бүрдүүлэхэд таагүй гэж заажээ.

Харин таатай үед нь сарын тэмдэг ирснээс 5-10, 12, 14-16 хоногуудыг оруулсан байна.

 

Үүнээс гадна нар, сарны орчил хөдөлгөөнөөр авч үзвэл, сарын 11, 13 болон бүтэн, шинэ сартай өдрүүд, нар сарны хиртэлттэй давхцаагүй өдрүүдэд үр хөврөлийг бүрдүүлж, эрүүл саруул хүүхэдтэй болох нь зохистой ажгуу.

Мөн сарын тэмдэг ирснээс хойшхи тэгш тоотой өдрүүдэд хүү, сондгой тоотой өдрүүдэд охинтой болох магадлалтай гэдэг. Хүүтэй болоход сарын тэмдгийн 6, 8 дахь өдрүүд, харин охинтой болоход 7, 9 дэх өдрүүдийг сайнд тооцно.

Шөнийн цаг нь бэлгийн харилцаа үйлдэхэд хамгийн оргил үе бөгөөд нар жаргаснаас хойш энгэр зөрүүлэхэд хүч чадал нэмэгддэг. Хамгийн сайн цаг нь шөнийн 21-24 цагийн хооронд юм.

Шримад-Бхагватам номонд нар жаргах үесийн талаар дурдахдаа: Газар дэлхий дээр хий үзэгдэл, сүнс, хүйдэс айдас бууж ирдэг хамгийн цөвүүн үе тул энэ хугацаанд үр хүүхэдтэй болохыг цээрлэвэл зохино гэсэн байдаг. Хий үзэгдэл, биегүй сүнсүүд махан биетэй болохыг хүсэцгээдэг. Иймээс Шива бурхан биегүй сүнсүүдэд нэгэн боломж олгосон нь, бурханы тогтоосон цаг хугацаа, өдрүүдийг үл ойшоож, хурьцал үйлдэгч эмэгтэйд махан биеийг олж, үр хүүхэд нь болж төрөхийг зөвшөөрсөн байдаг гэнэ.

Хүмүүс бэлгийн амьдралдаа од гаригийн эрхшээлийн тухай мэдлэггүй хандсанаас асар их асуудал гардаг гэдгийг мэддэггүй. Орчин үед бэлгийн амьдрал гэдэг нь зөвхөн мэдрэхүйн таашаал авах гэсэн өрөөсгөл утгатай зүйл болсон. Хаана сексийн сонирхол их байна тэнд сүйрэл болж байна. Ёс суртахуун, зан заншил, харилцааны соёл устаж үгүй болж байна. Бид хулгай, дээрэм, гэмт хэрэг, хээл хахууль, бусрангуй явдал гарч байгаа тухай л яриад байхаас биш энэ бүхэн юунаас болоод байгааг хэн ч анзаарахгүй байна. Гэтэл энэ бүх муу явдлын учир шалтгаан нь бэлгийн замбараагүй харилцаа, сексийн хүслээс болж байгаа юм.

Гэр бүлийн харилцааны утгыг ойлгохын тулд амьд амьтны нарийн болон бүдүүлэг биеийн онцлогийг үйлийн үрийн хуультай уялдуулан судлах хэрэгтэй юм. Өөрийгөө ямар биед оршиж байгаа, юу хийх хэрэгтэйгээ хэн ч мэддэггүй. Яагаад эрэгтэй, эсвэл эмэгтэй болж төрсөнөө мэддэггүй. Гэтэл өмнөх амьдралдаа эмэгтэй хүний бие махбодид дурлаж, мэдрэхүйн таашаалыг ихэд хүсч байсан эр хүн энэ амьдралдаа эмэгтэй болж төрдөг байна. Эрэгтэй хүн гэдэг нь эрэгтэй хүнээс их хамааралтай байсан эмэгтэй хүн юм. Ер нь амьд амьтан үхэхдээ ямар хэлбэрийн амьдралыг бодож байсан яг түүндээ очдог гэдэг нь маргаангүй үнэн юм. Энэ нь эрчүүд гэдэг нь маш зөв явдалтай эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэдэг нь тийм ч сайн биш явдалтай эрчүүд гэсэн үг юм. Зөн билиг сайтай хүмүүс үүнийг 100 хувь баталж чадна. Ийм хүмүүс байхгүй болсон орчин үед зөн билигтэй гэх хүмүүс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нарийн биеийн ялгааг олж харахгүй байж эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхсан худал зүйл ярьж, хүмүүсийг хуурч байна.