m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:31
58
Бэхэлгээний бүс тасарснаас амиа алджээ

Хан-Уул дүүрэг дэх “Хүннү” хорооллын барилгаас хүн унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл талийгаач нь 1989 онд төрсөн 25 настай залуу байсан байна. Тэрээр эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд тус барилгын компанид зургаа дахь жилээ мужаанаар ажиллаж буй аж. Хэрэг явдал өглөөний 10.00 цагийн орчим гарсан ба талийгаач таван давхарт ажиллаж байх үед бэхэлгээнийх нь бүс тасарч улмаар цементэн дээр нүүрээрээ унасан байна.

Талийгаачийн ар гэрийнхэний мэдээлснээр тасарсан бэхэлгээний бүсийг өчигдөр компаниас нь тарааж өгсөн гэсэн бол тус компаний удирдлагуудын зүгээс үүнийг няцаасан хариулт өгсөн байна. Түүнчлэн түргэн тусламж дуудлага өгснөөс хоёр цаг гаруйн дараа буюу 12.20 цагийн үед ирсэн байна.

Ямартай ч эхний байдлаар бэхэлгээний бүс тасарснаас болж 25 настай залуу эхнэр, хоёр бяцхан үрээ орхин хорвоогоос одлоо. Хэргийн газар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс ажиллаж байгаа аж.