m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.23 09:35
7716
Хайртыгаа яаж дуудах вэ?

Урьд өмнө та хүний нэр хувь заяанд нь нөлөөлдөг  тухай сонсож байсан уу? Тэр битгий хэл, амьгүй биетэнд ч гэсэн нэр нь нөлөөлдөг гэсэн жигтэй яриа байдаг. Үүний тод жишээ бол Титаник хөлөг онгоцны сүйрэл ч гэлцдэг. Тэр аварга хөлөг онгоцыг Титан нэрнээсээ болж живсэн гэцгээдэг. Эртний Грекийн Титанууд хамгийн их хутган үймүүлэгчид байсан болохоор бурхад тэднийг ивээгээгүй аж. Ийм тод жишээнүүд байсаар байтал та өөрийн биеийн нэгэн хэсэг болсон хайртыгаа юу ч бодож саналгүй элдэв үгээр дуудахдаа та хоёрын харилцаанд энэ нь нөлөөлж байгаа эсэх тухай бодож үзэж байсан уу? Ингээд бидний гаргасан нэрний төрлүүдэд анхаарлаа хандуулаад дахин нэг шалгаад үзээрэй.

Үслэг  амьтдын  нэрээр-Туулайхан, бамбарууш

Тохирох нь:  Хэрвээ таны хайрт бүх л амьдралынхаа турш ямар нэг зүйлийн төлөө эрмэлзэж, хийж бүтээхийг хүсч явдаг бол энэ нэр тохирно. Жишээлбэл, ажил дээр нь түүнийг маш их үүрэг хариуцлага хүлээж байдаг. Найзууд нь дандаа л түүнээс дэмжлэг авах гэдэг. Харин хүүхнүүд түүнээр хайрлуулахыг хүсдэг. Ингээд таны залуу бүх л зүйлд зүтгэж байдаг. Түүнд жаахан энхрийлсэн үг хэлэхээр хөөрхөн жижигхэн үслэг амьтан шиг л хөөрөөд явчихдаг. Бүр яахаас ч буцахгүй болдог. Тэгээд тийм байдалд орчихоод танаар хоолоо халбагадуулж идээд, эрхлээд сууж байх дуртай. Гэхдээ тэр ганцаараа эрхлэхгүй. Эрхэлсэнийхээ хариуд таныг ч бас эрхлүүлнэ.

Эерэг тал:  Та эргэж ч харж амжаагүй байхад таны хайр гэдэг үгийг мэддэггүй цэрэг  эр шиг л тусламж хэрэг болсон хүн болгон руу гүйж оддог. Тэгсэн  хэрнээ гэртээ эрх бамбарууш шиг л хэвтдэг.

Сөрөг тал: Хэтэрхий их хичээгээд түүнийг ойлгож байгаа царайлаад байх юм бол таны туулайхан чинь хөвсгөр цагаан үсээ муухай болгочихгүй гээд бүр юу ч хийхгүй хэвтчихэж мэднэ шүү. Тэгээд гэр орны ажлууд, мөнгө санхүүгийн хамаг проблем таны толгой дээр унах вий.

Жижиг  гэсэн санааг илэрхийлэх нэрнүүд-Ангаахай, дэгдээхэй, зулзагахан, чигчийхэн, бяцхан, нялх, жаахан

Тохирох нь: Хэрвээ таны хонгор нүд ирмэхийн зуурт л юм болгоныг хийж байдаг, гялалзуур нэгэн бол энэ нэрнүүд яг тохирно. Тоосоо соруулчихаад, тагтныхаа хагарсан шилийг хийчихсэн, тэгээд цэцгээ услаад хажуугаар нь карьераа ч ахиулж байдаг. Тэгээд уулзах шаардлагатай хүмүүстэйгээ ч бас уулзаад явж байдаг. Түүнийг гайхах хэрэггүй ээ. Тэр чинь зорилгодоо хүрэхийн тулд заавал хатуу ширүүн, айхтар сүрхий байх хэрэггүйг ойлгосон хүн болохоор дахин төрсөн шувуухай л гэсэн үг.  Тэр маш хөнгөн шингэн нэгэн. Аливаа зүйлийг хүндрүүж хийдэггүй нь гайхалтай зан чанар шүү.

Эерэг тал:  Та түүний хажууд байснаар хоёр, гурван цаг буйдан дээр юу ч хийлгүй хэвтэж дуртай киногоо үзэнгээ попкорн идэж болно. Эсвэл номоо бариад ваннтай  хөөсөнд ороод хэвтсэн ч юунд ч санаа зовох шаардлагагүй. Түүнээс гадна бяцхан дэгдээхэйгээсээ байнга нөхцөл байдлыг дээрдүүлэх гэсэн оролдлогуудыг нь хүлээж авч сураарай.

Сөрөг тал: Заримдаа тэр үхэхээс айгаад үүрнээсээ гараад зугтдаг саарал хулгана шиг л байдаг. Хөеөгөө хураадаг хулгана шиг байнга л юм цуглуулж, хурааж байдаг. Танд нэг ширхэг ч хамаагүй илүү үр тариа авч өгөх гээд хөршийнхөө гэр лүү ч орохоос сийхгүй нөхөр.

Ширүүн, хүчтэй нэрнүүд-Баатар, арслан, бархан

Тохирох нь:  Тэр их том, хүчтэй, араатны хаан шиг л... Жаахан юм болоход л шүд амаа хавирахад бэлэн. Эмх замбараагүй явдал гарах юм бол тэрийг зохицуулах гээд хүчтэй том савраараа алгадаж, бусдын дургүйг хүргэдэг. Гэхдээ таны энэ залуу бол зальтай овжин араатан гэдгийг битгий мартаарай. Тэр яаж амжилтад хүрэхийг гайхалтай сайн мэдэхээс гадна бусдыг өөрийнхөө арганд амархан оруулдаг. Тэгээд өөртөө нэг секунд ч эргэлзэж байгаагүй хүмүүс.

Эерэг тал: Энэ их үлгэр жишээч, төгс  эр хүний дүр төрх. Тэгээд та цайз дотор байгаа юм шиг бат бэх араатны хааны хажууд айх зүйлгүй амьдарна. Бусад дагалдагчид нь атаархтал тэр өөрийн эмэгтэйгээ сайхан амьдруулна.

Сөрөг тал: Таны хайртай арслан чинь хэт давраад ноёрхлын амтанд бүр орчихвол ядарсан зүдэрсэн гэлтгүй бүгдийг л бяц гишгэдэг нэгэн болно. Замдаа дайралдсан бүгдийг л устгана. Барын зулзагыг бага дээр нь гэдэг дээ.

Гэрэлтсэн  нэрнүүд-Нархан, одхон, гэрэл гэгээ, эрдэнэ

Тохирох нь: Тэр хүний уриа нь мөнхөд хаа сайгүй гэрэлтэх.  Тэгэхгүй өөр ч яахав дээ. Түүний бодлоор түүний гэрлийн дулаан нь хангалтгүй болоход  л төгсгөл ирнэ гэж үздэг юм. Тэр мөнхөд өөрийнхөө гэрэл гэгээг тусгах хамгийн сайхан цэцгийг хайж явдаг. Хэрвээ та тэр цэцгээр сонгогдсон бол их азтай нэгэн гэсэн үг.

Эерэг тал: Түүнийг нархан гэж дуудсанаараа та уйтгар гуниг сэтгэл санааны дарамтад хэзээ ч орохгүй ээ. Тэр таныг тийм зүйлсээс хамгаалж чадна. Таны гэрэл гэгээ чинь таныг гуниглахад оргилуун дарс, сарнай цэцгийн баглаа бариад шөнийг хэзээ ч мартагдахааргүйгээр өнгөрүүлж, таныг уяраана.

Сөрөг тал: Тэр ингээд дүрдээ хэт итгэж, баясаад эхэлвэл харин жаахан таагүй зүйлүүд болно. Нэгдүгээрт, өвөл зунгүй байнга л инээж  байдаг нь таныг залхаана. Хоёрдугаарт, тэр ийм сайхан инээмсэглэдэг болохоор дэндүү олон шүтэн бишрэгч хүүхнүүдтэй болно. Гуравдугаарт, та өөрөө  ч гэсэн байнга гэрэлтсээр байгаад залхана. Хааяадаа харанхуй байх бас аятайхан шүү дээ.

Сайхан нэрнүүд -Ханхүү, хөөрхөн өө, цэцэгхэн

Тохирох нь: Энэ сайхан, хөөрхөн нэрнүүд эртний Грекийн уран баримлууд шиг сайхан биетэй хүмүүст тохирно. Тэдгээр хүмүүс нь  хоёр төрөл. Нэгдүгээрт, чи бол миний ханхүү гэж хэлүүлэхгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөж чаддаггүй бол зарим нь эсрэгээрээ толинд хардаггүйд нь гуниглах хэрэггүй ээ. Харин ч тэдэнд харамгүй сайхан үгсийг байнга хэлж бай.

Эерэг тал: Тэр толинд хардаггүй шахуу залуу чинь өөрийгөө сармагчингаас нэг их дээрдээд байдаггүй гэж боддог байж болох юм. Тийм болохоор гоё сайхан үгнүүдийг түүнд байнга хэлж бай. Тэгвэл надад гоё сайхан юмнууд байгаа юм байна гэдэгтээ итгэлтэй болж өөртөө болон бусдад хандах харьцаа нь ч улам сайхан болж эхэлнэ.